
“ВАЁО ФЛЮОРИТ” ХХК-ны гүйцэтгэх захирал хатагтай Оkuno Reeko болон ажлын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд “ӨВЛИЙГ ДУЛААН ТАВ ТУХТАЙ ӨНГӨРҮҮЛЭЭРЭЙ” аяныг эхлүүлж байна. Энэ аяны хүрээнд Японы улсад үйлдвэрлэсэн нийт 230 ширхэг бээлий болон хувцасыг Бэрх хотын хүүхдийн цэцэрлэгийн бэлтгэл бүлэг, Ерөнхий боловсролын сургуулийн бага бүлгийн сурагчдад бэлэглэлээ.

