News Release

 “ВАЁО ФЛЮОРИТ” ХХК-НЫ ТУЗ-ЫН ДАРГА ХАТТОРИ ЖҮНИЧИ “ЖОНШНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ-2024” АРГА ХЭМЖЭЭНД “ЯПОН ДАХЬ ЖОНШНЫ ХЭРЭГЛЭЭ БА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТЕХНОЛОГИ” СЭДВЭЭР ИЛТГЭЛ ТАВЬЖ ОРОЛЦЛОО

Олон Улсын “Жоншны чуулга уулзалт-2024” арга хэмжээ 2024 оны 10-р сарын 14-16-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Шангри-Ла зочид буудалд 3 өдрийн турш зохион багуулагдлаа. Тус олон улсын арга хэмжээнд 33 орны 120 гаруй төлөөлөгчид оролцож хайлуур жоншны нөөц, олборлолтоос боловсруулалт, эцсийн бүтээгдэхүүний хэрэглээ, дэлхийн чиг хандлага, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн талаар сонирхогч талууд хэлэлцүүлэг хийгдлээ. Арга хэмжээний үеэр Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, экспортын нэг цонхны бодлогыг хэрэгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх жоншны баяжмалаа боловсруулан фторт нэгдлүүдийг гарган авах түүхий эдийн боловсруулалтын түвшнийг ахиулах, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээх замаар олон тулгуурт эдийн засагтай, нэг салбараас хараат бус улс болох зорилтыг Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж байгаа талаар танилцуулав. Чуулга уулзалтаар хайлуур жоншийг дэлхий нийтэд гангийн буюу төмрийн хайлш бэлтгэх, хөнгөн цагааны үйлдвэрлэл, гагнуурын электродын бүрхүүл, гангийн цутгуур, цементийн үйлдвэр, тусгай зориулалтын оптик шил үйлдвэрлэх, фторт устөрөгч (хайлуурын хүчил) болон бусад фторт нэгдлүүдийг химийн аргаар гарган авахад өргөн ашиглаж байгаа олон улсын сайн туршлага, шинэ техник технологийг шийдлийн талаар хэлэлцэж, туршлага судлаж буй чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Share Post:

More From
news release