Ваёо Флюорит ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Бэрх хотын Захирагчийн албатай хамтран ажиллаж, Бэрх хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах, оршин суугчид болон хүүхэд багачууд амралт чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, эрүүл эко орчиныг бүрдүүлэх зорилготойгоор хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан үйл ажиллагаагаа явуулж байна.
Сургууль, цэцэрлэгийн 168 хүүхэд багачууд өсөж бойжиж байгаа Бэрх хотод хүүхдийн нэгдсэн тоглоомын талбай байхгүйгээс хүүхэд багачуудын тоглож наадах эрх хязгаарлагдмал байдалд байсныг хөрөнгө оруулалт хийн өмнө нь байсан цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур, сагсан бөмбөгийн орчин үеийн талбай, амарч тухлах сүүдрэвч, хүүхдийн иж бүрэн тоглоом байрлуулан, “Ваёо Парк” нэртэй болгон өөрчилсөн. Цаашид жил болгон манай компани энэ паркынхаа тохижилтыг хийн хүүхэд залуус, ахмад настангууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг газар болгоно.
Ваёо Парк-д дулааны улиралд өдөрт дунджаар 100-400 хүүхэд, том хүн чөлөөт цагаа өнгөрүүлдэг гэсэн судалгаа гарсан байдаг.