Ваёо Флюорит ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Бэрх хотын Захирагчийн албатай хамтран ажиллаж, Бэрх хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах, оршин суугчид болон хүүхэд багачууд амралт чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, эрүүл эко орчиныг бүрдүүлэх зорилготойгоор хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан үйл ажиллагаагаа явуулж байна.
Бэрх хотод олон жил үйл ажиллагаа нь зогсонги байдалд байсан Буян түгээгч хийдийн засварын ажлыг хийж хүлээлгэн өглөө.
Улаанбаатар хотоос гэр бүлээрээ нутаг орноо зорин ирсэн Н.Мөнгөншагай тэргүүн лам нутгийнхаа хийдийг ажиллуулж эхэлж байгаа ба номын их өргөөгөө үргэлж нээлтэй байлгаж, олон түмнийхээ сайн сайхан, зовлон жаргалд хамтдаа байж түмэн олныхоо итгэлийг дааж, шашин номдоо шамдан суралцаж, Буян түгээгч хийдээ ариун сайхан авч явахыг нутгийн удирдлагын зүгээс тус хийдийн нээлтэн дээр илэрхийлж байлаа.
Сүсэгтэн олны өмнөөс цаашдын буян номын ариун цагаан үйлст нь өндрөөс өндөр амжилт хүсье.
Буяны үйлс дэлгэрэх болтугай.